ШУТИС-ийн эдийн засаг, менежментийн салбар мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Эдийн засаг, менежментийн салбар өдийг хүртэл 1600 гаруй инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэж төгсгөжээ. Тус сургууль ойн хүрээнд сургалтын чанарыг сайжруулах зорилт тавьж ажилласан байна. Мөн бүх анги танхимаа утасгүй интернэтэд холбож дэлхийн аль ч хэсгээс мэдээлэл авах боломжтой болжээ.
Зарим хүмүүс сургууль бүхэн эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болж, ийм их мэргэжилтэн бэлтгэж яах гэсэн юм гэж шүүмжилдэг. Энэ талаар дээрх сургуулийн багш нараас лавлахад олон мэргэжилтэн бэлтгэсний муу гэж байхгүй, тэд ойролцоогоор 15 жилийн дараа ач тусаа өгнө гэсэн юм. Тус сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилд нэг кредитийн төлбөр 30 гаруй мянган төгрөг аж. Нэг оюутан жилд 30 кредит цагийн хичээл судлах ёстой гэвэл жилийн төлбөр 900 мянган төгрөг болно.
Эх сурвалж: НИЙГМИЙН ТОЛЬ сонин
No comments:
Post a Comment