Шалгах хугацаа - XI долоо хоног ~/sw302/ss01/shell-toli.sh -д скриптээ хадгалаарай.
Даалгавар
Энэ ажлаар бид sed, grep болон curl командуудыг ашиглан энгийн robot маягийн програм бичих болно.
Интернетэд байрлах толь бичиг агуулж байгаа сайтуудын аль нэгийг ашиглан шеллийн орчинд ажилладаг толь бичиг хийнэ. Linux InstallFest 2009 -ийн үеээр С. Баттөр тавьсан илтгэлийнхээ төгсгөлд энэхүү бие даалтын ажилтай төстэй зүйлийг хийж сонирхуулсан. SW302 -ийн оюутнуудын ихэнхи нь тэрхүү арга хэмжээнд суусан байгаа. Тиймээс юу хийх талаараа хангалттай сайн төсөөлөл авсан байгаа болов уу.  
Бид өөрсдийн судалж байгаа зүйлтэйгээ уялдуулан онлайн толь бичгийн үгийн санг ашигласан командын мөрнөөс ажилладаг толь бичиг хийх болно. Шелл болон бусад програмуудыг ашиглан үүнийг хийх бүрэн боломжтой бөгөөд бидний энэ програм тодорхой хэмжээнд хэрэглэгдэх боломжтой байх болно.
Командыг ажиллуулахдаа хайх үгээ зааж өгдөг байна. Нэг дор олон үг зааж өгдөг байх албагүй. Хэлц үг хайхдаа "" дотор хийж өгөх хэрэгтэй. Жишээ нь: "магнай хагарах", "step out". Програм хэрхэн ажилладаг байхыг дараах жишээнээс сайтар ажиглана уу. Алдааны болон буруу ашиглалтын мэдээллүүд стандарт алдаагаар, үр дүн буюу олдсон мэдээллүүд стандарт гаралтаар гардаг байна.
# Олдсон үгүүдийг орчуулгатай нь стантарт гаралтын сувгаар жагсаан гаргана. Үг болон орчуулагдсан  
# үгийн хооронд 2 ширхэг TAB буюу \t байна. Бид Exact results хүснэгтэнд байгаа үгүүдийг л гаргана.
ch.erdenebat@ubuntu:~$ ./shell-toli.sh enthusiasm
enthusiasm урам зориг
enthusiasm noun идэвх
enthusiasm noun зоригжилт
enthusiasm noun амар их тэмүүлэл
enthusiasm noun улангасал
enthusiasm noun солиорол
enthusiasm бахдал
enthusiasm зориг
enthusiasm урам
  
# Хэрэв үг олдоогүй, төсөөтэй үг ч олдоогүй бол дараах алдааны мэдээллийг
# гаргана. Гэхдээ төсөөтэй үгнүүд нь стандарт гаралтаар, олдоогүй мэдээлэл нь
# стандарт алдааны сувгаар гарна.
ch.erdenebat@ubuntu:~$ ./shell-toli.sh enthusiasma
Your requested term has not found in dictionary!
Similar words: enthusiasm, enthusiast, enthusiastic
  
# Хэлц үгийг хашилтанд хийнэ. Хэрэв ингэхгүй бол шелл тусдаа аргумент гэж ойлгоно.
# Хэрэв үг олдоогүй, төсөөтэй үг ч олдоогүй бол дараах алдааны мэдээллийг стандарт алдаагаар гаргана.
ch.erdenebat@ubuntu:~$ ./shell-toli.sh "asfsa fsafasf"
Your requested term has not found in dictionary
  
# Буруу аргумент эсвэл ямар ч аргумент зааж өгөөгүй бол.
ch.erdenebat@ubuntu:~$ ./shell-toli.sh
Usage: ./shell-toli.sh ХАЙХ_ҮГ

Дээрх ажиллуулсан жишээ програм хэрхэн ажиллах ёстойг харуулж байна. Хэрэв ойлгохгүй тодруулах зүйл мөн тодорхой хэсгийг хэрхэн хийх талаар асуух, хэлэлцэх зүйл байвал comment үлдээнэ үү. Мөн лабораторын ажил 4 хэрэг болох болов уу.
 
No comments:
Post a Comment