Манай улс эх орондоо инженер техникийн ажилтан бэлтгэж эхлэх зорилгоор тухайн үеийн МУИС-ийн бүрэлдэхүүнд 1959 оноос Аж үйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр өнөөгийн ШУТИС-ийн үндэс суурь тавигдаж байсан түүхтэй.
Аливаа улс орны хөгжил дэвшилтэд оюуны үнэтэй хувь нэмэр оруулдаг тэргүүлэх салбарын нэг нь техник технологи болон инженерийн салбар яах аргагүй мөн билээ. Тэгвэл энэхүү салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг боловсролын цорын ганц тэргүүлэх салбар ийнхүү 50 жилийг ардаа үджээ.
ШУТИС нь 50 жилийн хугацаанд Монгол улсынхаа бүх салбарт шинэ техник технологи, шинжлэх ухааны бүтээлч ажил, судалгаа шинжилгээг асар олноор хийж улсынхаа хөгжилд оюуны үнэтэй хувь нэмэр оруулсан цаашид оруулах ч ёстой оюуны томоохон уурхай.
Өдгөө ШУТИС нь 17 бүрэлдэхүүн сургууль, 40 гаруй эрдэм шинжилгээний төв, 20 мянган оюутантай байна. Багшлах боловсон хүчнээс шинжлэх ухааны доктор 27, доктор (Ph.D) 227, профессор 78, дэд профессор 105 гэх мэт эрдмийн зэрэг цолтой 800 гаруй багш нар эрдэм мэдлэгийг түгээж байна.
No comments:
Post a Comment