ШУТИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ -Д
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Эрдэмтэн, багш, оюутны сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг өөрийн орны болон гадаадын байгууллага, хүмүүст өргөнөөр сурталчлах зорилгоор ШУТИС-иас "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл" сэтгүүлийг улирал тутамд нэгээс доошгүйг эмхэтгэн гаргана.
2. ШУТИС-ийн "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл" нь олон улсын ном, сэтгүүл зүйн ангилалын ISBN 1560-8794 дугаартай байна.
3. Энэ сэтгүүлд шинжилгээ судалгааны бүтээл нийтлэнэ.
4. Сэтгүүлийн зөвлөлийг ШУТИС-ийн Ректорын тушаалаар байгуулна.
ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
а. Өгүүллийн нэр
б. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
в. Хураангуй
г. Түлхүүр үг
д. Оршил
е. Өгүүллийн үндсэн хэсэг
ж. Дүгнэлт
з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс
и. Зохиогчийн тухай.
2. ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээтэй 7 хуудсанд багтсан байна.
3. Өгүүллийг зөвхөн Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2003 программыг ашиглан Times New Romanфонт, 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.
7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
8. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.
10. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
12. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.
13. ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээний цагаан цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүйгээр хэвлэгдсэн байна.
14. Хэвлэгдсэн эх материал болон файлыг зөвхөн flash disk-ээр /USB Sticker/ ШУТИС-ийн Шинжлэх Ухаан, ТехнологийнГазарт өгнө. Файлыг электрон шуудангаар дамжуулахгүй.
15. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж ШУТГ-т өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно.
ГУРАВ. СЭТГҮҮЛИЙН ТАРААЛТ
1. Сэтгүүлийн дугаар бүрээс ШУТИС-ийн Төв номын санд 5 хувь, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний номын санд 5 хувь, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын профессорын баг бүрд 1 хувийг албан ёсоор хүлээлгэн өгч байна.
ДӨРӨВ. БУСАД
1. Тус сэтгүүлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэнэ.
2. Өгүүллийн эхийг ШУТИС-ийн ШУТГ-аас бэлтгэн өгч болно. Энэ тохиолдолд ШУТГ-аас баталсан үнийн тарифийг мөрдөнө.
3. Уг сэтгүүлд хэвлэгдсэн материалыг ШУТИС-ийн ШУТГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль, дүрэмд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
4. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь ШУТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл" сэтгүүлийн тусгай дугаарыг эмхэтгэн гаргаж болно.
5. Тусгай дугаарыг гаргахдаа энэхүү зааврыг заавал дагаж мөрдөнө. ШУТГ-т тус дугаараас 5 хувийг өгнө.
ТАВ. ЗААВАРТ ХЭРЭГЛЭГДСЭН ЗАРИМ ҮГ, ХЭЛЛЭГ,УХАГДАХУУНЫ ТАЛААРХ ТАЙЛБАР
- өгүүллийн хураангуй- Энд тухайн өгүүллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 үгэнд багтаан бичнэ.
- өгүүллийн оршил- Өгүүлэлд авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
- түлхүүр үг - тухайн өгүүллийн утга санааг илэрхийлэх боломжтой үг
- зүйл - нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгүүлбэрийн цогц эсвэл нэг еnter командаас нөгөө enter команд хүртэлх хэсэг (Paragraph)
- зэрэгцүүлэх- баримт бичгийг мөрүүдэд байрлуулах горим
- баруун талд зэрэгцүүлэх (align right)
- зүүн талд зэрэгцүүлэх (align left)
- баруун болон зүүн талд зэрэгцүүлэх (justify)
- мөр голлох -тухайн мөрөнд голлуулан бичих горим (center)
- suna centurion- өгүүллийг бичих үсгийн фондын нэр
- pt - үсгийн өндрийг илэрхийлэх нэгж
- header-дээд хэсгийн мэдээлэл
- fooder - доод хэсгийн мэдээлэл
- footnote- баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зүүлт, тайлбар
- sp- мөр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)
-dpi- зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)
- *.tif, *.jpeg, *.bmp, *.gif зургийн файлын өргөтгөл
(12 pt өндөртэй 2 хоосон мөр)
ӨГҮҮЛЛИЙН НЭР (Times New Roman, 12 pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлон)
(12 pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчдын нэрс (Times New Roman, 12 pt, мөр голлон)
(12 pt өндөртэй хоосон мөр)
Улсын нэр, Байгууллагын нэр (Times New Roman, 12 pt, Italic, мөр голлон )
(12 pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчтой харьцах e-mail хаяг (Times New Roman, 12 pt, Italic, мөр голлон)
(12 pt өндөртэй хоосон мөр)
Хураангуй (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
(10 pt өндөртэй 1 хоосон мөр)
Түлхүүр үг: (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх): Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.
(10 pt өндөртэй хоосон мөр)
Оршил (Times New Roman, 10 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
(10 pt өндөртэй хоосон мөр)
1. Бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийг зөвхөн Windows XP/VISTA-ийн Microsoft Word2003 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
(10 pt өндөртэй хоосон мөр)
1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
(10 pt өндөртэй хоосон мөр)
1.2 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
(10 pt өндөртэй хоосон мөр)
2. Бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman фонд дээр Italicхэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.
(10 pt өндөртэй хоосон мөр)
Хүснэгт 1.1
(10 pt өндөртэй хоосон мөр)
Хүснэгтийн гарчиг (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлох)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.
(10 pt өндөртэй хоосон мөр)
2.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.
(10pt өндөртэй хоосон мөр)
Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
(10 pt өндөртэй хоосон мөр)
2.1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна.
(10 pt өндөртэй хоосон мөр)
1 дүгээр зураг. Гангийн сунгалтын диаграмм (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлох)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
(10 pt өндөртэй хоосон мөр)
Дүгнэлт (Times New Roman, 10 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.
(10 pt өндөртэй хоосон мөр)
Ашигласан ном, хэвлэл (Times New Roman, 9 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(10 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ.
(10 pt өндөртэй хоосон мөр)
[1] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл.Улсын хэвлэл. УБ.: 1996. с.295х
[2] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29)41Ц43x.
[3] Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986. с 775с.
(10 pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.
ӨГҮҮЛЛИЙН НЭР
А.Зохиогч*, Б.Зохиогч*, В.Зохиогч**
*ШУТИC, Сургууль, Профессорын багийн нэр
** Улс, байгууллага, албан газрын нэр
e-mail: xxxx@yyyy.zz
Хураангуй
Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.
Оршил
Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
1. Бүлгийн гарчиг
Өгүүллийг зөвхөн WindowsХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
1.1 Дэд бүлгийн гарчиг
Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
1.2 Дэд бүлгийн гарчиг
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
2. Бүлгийн гарчиг
Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman фонд дээр Italicхэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.
Хүснэгт 1.1
Хүснэгтийн гарчиг
Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.
2.1 Дэд бүлгийн гарчиг
Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.
Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
2.1.1 Дэд бүлгийн гарчиг
1 дүгээр зураг. Гангийн сунгалтын диаграмм
Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна.Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
Дүгнэлт
Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.
Ашигласан ном, хэвлэл:
Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ.
[1] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл.Улсын хэвлэл. УБ.: 1996. с 295х
[2] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29)41Ц43x.
[3] Сопротивление материалов / Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986. с 775с.
Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.
No comments:
Post a Comment