Thursday, April 7, 2011

[SE320] Хураангуй - Улаанбаатар цахим мэдээллийн самбар

ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW06D039
Оюутны нэр: …………………..Н.Шинэ-Од
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ч.ЭРДЭНЭБАТ
Сэдвийн нэр: …………………..Улаанбаатар цахим мэдээллийн самбар

Төгсөлтийн ажлын товч агуулга

Улаанбаатар цахим мэдээллийн самбар нь Улаанбаатар хотын бүх албан байгууллага болон үйлчилгээний газруудын хаяг байршил болон товч мэдээллийг агуулсан цахим самбар юм. Энэ самбарыг зочид буудал, галт тэрэгний буудал, онгоцны буудал, томоохон үйлчилгээний газруудаар тавих ба гол үйлчилгээ нь Улаанбаатар хотод ирсэн гадаадын иргэд болон жуулчдад нэн түрүүнд хэрэгтэй байгаа мэдээллийг нь өгөх зориулалттай. Жишээ нь: Зочид буудлууд, яаралтай тусламжийн утас, элчин сайдын яамдуудын хаяг, утас зэрэг байна. Мөн обьектууд хаана байрлаж байгааг Google газрын зурагтай холбож өгснөөр давуу талтай болж байна.

Цахим мэдээллийн самбарын давуу талууд.
  1. Үйлчилгээний газруудын байршил.
  2. Түргэн тусламж болон чухал шаардлагатай утаснуудыг харах.
  3. Үзвэр үйлчилгээний мэдээлэл харах.
  4. Хотын газрын зураг
  5. Нийтийн тээврийн чиглэл болон буудлууд
  6. Валютын ханш, цаг агаарын мэдээ
  7. Гадаадын элчин сайдын яамдуудын байршил

Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.

Монголд одоогийн байдлаар зочид буудал 207, дэн буудал гэйст хаус 16, тур оператор 349, жуулчны бааз, амралтын газар 385, агаарын тээврийн газар 12, тийзийн үйлчилгээ 23, аялал зугаалгын хэрэгсэл зардаг 16 газар байна. Мөн дээр нь гар урлал, бэлэг дурсгал зэрэг жуулчдын сонирхлыг татдаг газрууд 200 гаран байна. Монголын үндэсний үйлдвэрлэл болох арьс, шир, ноолууран бүтээгдэхүүн хйидэг компани томоохон дэлгүүр, ресторан, бар байдаг юм.
Систем хөгжүүлэх үндэслэл

Монголд одоо хэрэглэж байгаа мэдрэгч дэлгэцтэй системүүд нь дэлгүүр, рестораны посын програм, үйлчилгээний газруудын дарааллын тасалбар гаргагч машин, үүрэн телефоны операторуудын дугаар хайх үйлчилгээ зэрэгт хэрэглэгдэж байгаа. Аялал жуулчлалын салбарт мэдрэгч дэлгэцтэй лавлах систем одоогоор нэвтрээгүй байгаа билээ. Тиймээс жуулчдыг Улаанбаатарын тухай анхан шатны мэдлэгтэй болгох, хэрэгцээтэй мэдээллийг хүргэх, түгээмэл хэрэглэгддэг үгнүүдийг заах, үйлчилгээний байгууллагуудын хаяг байршил болон мэдээллийг харуулах зорилготой билээ.

Улаанбаатар хотод жуулчдад зориулсан лавлах үйлчилгээг жуулчны компани болон лавлах утаснууд үзүүлж байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр Монгол улсад мэдээллийн технологийн салбар хөгжиж буйг харуулах мөн жуулчдад лавлах үйлчилгээг нэг доороос хүргэх боломж нээгдэх юм. Мөн манай үйлчилгээний компаниудад өөрсдийн компаниа олон нийтэд таниулах ач холбогдолтой. Бусад улсуудын жишээнээс харахад цахим мэдээллийн самбар нь томоохон үйлчилгээний газрууд болон, олон улсын тээврийн буудлуудаар байршдаг бөгөөд жуулчид ихээр сонирхон үздэг газруудаар байрладаг.

Системийн хамрах хүрээ
Улаанбаатар хотын томоохон буудлууд болон, онгоцны буудал, галт тэрэгний буудал, үйлчилгээний газрын заал танхимд байрлана.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.

No comments:

Post a Comment