ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D014
Оюутны нэр: …………………..Л.Мягмар-Очир
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ч.ЭРДЭНЭБАТ
Сэдвийн нэр: …………………..Барилгын нэгдсэн портал
Төгсөлтийн ажлын товч агуулга /1000-аас доош үгтэй/
Барилгын нэгдсэн портал нь Монгол улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийг дэмжих, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг олон түмэнд хүргэх үндсэн зорилготой. Уг систем нь дараах үндсэн хэсгүүдээс тогтоно:
- Байгууллага
- Бүтээгдэхүүн
- Шинэ орон сууц
Байгууллагын ажил, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх шинэ боломжийг нээж өгч байгаа бизнес, маркетингийн шинэ гарц, шинэ арга барил бүхий үйл ажиллагаа юм.
Байгууллага
Бүртгэлтэй хэрэглэгч байгууллаг бүртгүүлэх боломжтой бөгөөд байгууллага нь дөрвөн ангилалтай бөгөөд ангилал тус бүр үнэтэй. Тухайн ангилал нь тус байгууллагын нэр хүнд болон чанар чансааг илэрхийлэх нэрийн хуудас байх болно. Байгууллага дараах 4 ангилалд багтана.
- Platinum
- Gold
- Silver
- Үнэгүй
Байгууллага тус бүр өөрийн sub домайнтай байх боломжтой.
Бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүнийг байгууллага болон хувь хүн оруулах боломжтой. Тухай бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах бүх талын мэдээлэл(зураг, видео бичлэг, мэдээлэл, танилцуулга) оруулах боломжтой байна. Хэрэв бүтээгдэхүүн байгууллагын нэр дээр байвал тухайн байгууллагын хуудас дээр дэлгэрэнгүй мэдээлэл харуулах, хувь хүний нэр дээр байвал үндсэн вебийн хуудас дээр мэдээллийг нь харуулна.
Шинэ орон сууц
http://oronsuuts.barilga.mn хуудсанд шинэ орон сууцны мэдээллүүдийг жагсаан харуулна. Жагсаалын доор шинэ орон сууцны байрлалуудыг газрын зураг дээр харуулна.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.
No comments:
Post a Comment