Wednesday, April 6, 2011

[SE320] Хураангуй - Online Chess

ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D047
Оюутны нэр: …………………..Б.Өлзий-Эрдэнэ
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ч.ЭРДЭНЭБАТ
Сэдвийн нэр: …………………..Online Chess

Төгсөлтийн ажлын товч агуулга /1000-аас доош үгтэй/

Оюуны агуу спорт болох шатар нь дэлхий нийтэд маш өргөн дэлгэр тархсан тоглоом юм. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед хэрхэн олон хүнийг хамруулан үр дүнтэйгээр тоглуулах мөн мэргэжлийн шатарчдын хувьд шатрын өргүүдэд шинжилгээ хийх, бэлтгэл сургуулилтаа хангах боломж олгох вэ гэдэг нь өөрөө их сонирхолтой зүйл юм. Энэхүү чиглэлээр дэлхийн бусад орнуудад судалгаа болон бүтээлүүд хийгдсэн бөгөөд манай орны хувьд хараахан бий болоогүй байгаа билээ.

Иймээс энэхүү системийг хөгжүүлснээр Монгол үндэстнийхээ хэв маяг, ёс заншлыг тусган харуулсан, олон хүнийг зэрэг тоглуулах боломжтой, уламжлалт Монгол шатрыг бүтээхийг зорилоо. Уг систем нь дараах дэд хэсгүүдээс тогтоно:
  • Системд олон хүнийг real time холбох хэсэг (Server дээрх хэсэг)
  • Шатрын элемэнтүүдийн нүүх боломжит нүүдлүүдийг боловсруулах, хожил хожигдол тооцох хэсэг
  • Тоглогчдын тоглож буй өргийг real time үзэх хэсэг

Системд олон хүнийг real time холбох хэсэг (Server дээрх хэсэг)
Энэ нь “Online Chess” системийн гол тулгуур хэсэг бөгөөд энэхүү хэсэг дээр noSQl буюу өгөгдлийн сантай байнга харилцахгүйгээр (HashMap, HashTable ашиглан) сервер дээрх боловсруулалтыг хийж байгаа тул олон хүн системд холбогдоход сервэр дээр ачаалал бага үүсэх, боловсруулалтын мэдээллийг base-аас байнга авахгүй тул хандах болон боловсруулалтын хурд нэмэгдэх давуу талуудтай юм.

Шатрын элемэнтүүдийн нүүх боломжит нүүдлүүдийг боловсруулах, хожил хожигдол тооцох хэсэг
Энэ нь “Online Chess” системийн шатрын систем гэдэг утгаараа хамгийн чухал хэсэг нь юм. Энэхүү хэсэг дээр шалгах алгоритмуудыг бичиж боловсруулснаар тоглогчийг ямар нэгэн байдлаар шатрын дүрмийн бус нүүдэл хийх, сүлжээ, web browser дээрх онцгой тохиолдлуудаас үүдсэн алдаанаас сэргийлэх урьдчилан тооцох боломжтой болсон.

Тоглогчдын тоглож буй өргийг real time үзэх хэсэг
Энэ нь Сервэр дээрх боловсруулалтын тусламжтайгаар бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл шатрын real time тоглолтын module-н class болон функцүүдийг ашиглан хүссэн өргөө real time үзэж болно.

Систем хөгжүүлэхэд ашиглагдаж буй технологи
Энэхүү системийг Google corporation-оос хөгжүүлж буй нээлттэй эхийн програм хангамжууд болох GWT (java based AJAX) болон Google APP Engine- г ашиглан хөгжүүлж байгаа.


 Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.

No comments:

Post a Comment