Wednesday, April 6, 2011

[SE320] Хураангуй - ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D172
Оюутны нэр: …………………..Г.Лхагвасүрэн
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ч.ЭРДЭНЭБАТ
Сэдвийн нэр: …………………..ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

Иргэний бүртгэлийн систем нь тухайн улс орны иргэний бүртгэлийн үйл ажиллагааг хөтлөн явуулах зорилготой. Иргэний бүртгэлийн системийг шаардлагын өндөр түвшинд хөгжүүлснээр улс орны эдийн засаг , хүн амын өсөлтийг үнэн бодитойгоор төлөвлөх боломжийг бүрдүүлнэ. Иргэний бүртгэлийн систем нь иргэний бүртгэлийн цогц мэдээлэлийг хадгалах бөгөөд иргэнийг төрхөөс авхуулаад нас барах хүртэлх мэдээлэлүүд бүртгэж архивийн санг бүрдүүлж байдаг.

Хэрэглэгчийн талаарх мэдээлэл:
Одоогоос 70 жилийн өмнө буюу 1940 он11 дүгээр сарын 23 ны өдөр БНМАУ ын Ардын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний пасспортын дүрэм” ийг баталж, Монгол Улс өөрийн хүн амыг нас хүйсээр нь бүртгэсэн өрхийн дэвтрийг хөтөлж эхэлснээр шинэ үеийн бүртгэлийн байгууллагуудыг тулгын чулуу тавигдсан түүхтэй. Улмаар 1992 оны шинэ үндсэн хуулиар иргэдийн эд хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлах, хувийн аж ахуй эрхлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулснаар бүртгэлийн байгууллагын хамрах хүрээ өргөжин эдүгээ иргэний, эд хөрөнгийн хуулийн этгээдийн бүтгэлийн чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг явуулдаг бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон хөгжжээ. Бүртгэлийн байгууллагын хувьд өнгөрсөн жилийн 70 жилийн хугацаа цаасанд суурилсан бүртгэлээс цахим бүртгэлээс биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажсан бүртгэлд шилжиж чадсан хамт олон юм.

Цаашид иргэнд суурилсан төрийн бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгох, төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангах явдлыг эрхэм зорилгоо болгон бүртгэлийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай болгоход УБЕГ ын үйл ажиллагаа чиглэж байна.

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог:
Улсын иргэний бүртгэлийн байгууллага нь иргэний бүртгэлийн дараах төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
  • Төрсний
  • Гэрлэсний
  • Гэрлэлт цуцалсны
  • Гэрлэлт сэргээсний
  • Эцэг тогтоосны
  • Үрчилсний
  • Овог, эцэг / эх/ ийн нэр өөрчилсний
  • Нас барсны
  • Иргэний үнэмлэхийн
  • Гадаадад зорчих эрхийн
  • Биеийн давхцахгүй өгөгдөл хурууны хээ
  • Иргэний байнгын оршин суугаа газрын
  • Шилжилт хөдөлгөөний
  • Монгол улсын харъяатаас гарсан, харъяат болсон, харъяалал сэргээсний

зэрэг бүртгэлүүдийг хийдэг.

Миний хувьд эдгээрээс төрөлт, үндсэн сангийн бүртгэл, иргэний үнэмлэх, нас баралт гэсэн бүртгэлийн модулиудыг сонгон төгсөлтийн ажлын хүрээнд хийж гүйцэтгэх болно.

Системийн хэрэглэгч:
  • Системийн админ
  • Оператор- УБЕГ ын мэдээллийн ажилтан
  • Бүртгэгч-Салбар орон нутгийн ажилтан

Эдгээр хэрэглэгчидийн эрхийн хүрээнд хамаарах бүртгэлийн модулиудыг хийж өгнө.

Систем хөгжүүлэх үндэслэл:
Одоогийн байдлаар монгол улсын иргэний бүртгэлийн систем нь дэсктоп програм хангамжид суурилан бүртгэлийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд орчин үеийн програм хангамжийн чиг хандлага болох вэбэд суурилсан програм хангамж болгон энэхүү системийн үйл ажиллагааг өөрчлөх нь төслийн гол зорилго юм.

Одоогийн иргэний бүртгэлийн системийн сул тал нь иргэний бүртгэлийн салбар нэгж болгонд бүртгэлийн програмыг суурилуулах шаардлагатайн дээр салбар нэгж дээр бүртгэгдсэн иргэний мэдээлэл салбар нэгжүүдийг дамжиж иргэний бүртгэлийн үндсэн санд мэдээлэл бүртгэгддэг. Мөн салбар нэгжийн програм хангамжид эвдрэл гэмтэл гарах тохиолдолд засварын зардалд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарлагадах хэрэг гардаг.Эдгээр шалтгааныг үндэслэн иргэний бүртгэлийн програм хангамжийг вэбэд суурилсан програм хангамжид шилжүүлэх үндэслэлийг гаргаж байна.

Хөгжүүлэх технологи:
Oracle Application Development Framework:
Энэхүү програмчлалын орчин нь J2EE дээр үндэслэсэн Enterprise програм хангамж хөгжүүлэгдэхэд зориулсан програм хангамжийн орчин юм. Oracle корпораци нь сүүлийн жилүүдэд Enterprise систем хөгжүүлэлтийн цогц орчныг бий болгосон бөгөөд энэхүү технологийн хүрээнд хамаарах нэг технологи нь ADF юм. Oracle ADF ашиглан програм хангамж хөгжүүлэхийн тулд Oracle JDeveloper програмчлах хэрэгсэлийг ашиглан хөгжүүлдэг. Мөн ADF хөгжүүлэгдсэн програм хангамж нь Oracle Weblogic вэб сервэр дээр л ажиллах боломжтой байдаг.Орчин үеийн програм хангамжийн хөгжүүлэлтийн стандарт болоод байгаа MVC архитектураар хөгжүүлэх боломжийг ADF бүрдүүлсэн байдаг.

Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.



No comments:

Post a Comment