ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………..D.SW07D050
Оюутны нэр: …………………..А.Пүрэв-Ёндон
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ч.Эрдэнэбат
Сэдвийн нэр: …………ГАЛТ ТЭРЭГНИЙ БИЛЕТ ЗАХИАЛГЫН МОБАЙЛ СИСТЕМ
Төгсөлтийн ажлын товч агуулга /1000-аас доош үгтэй/
Зорилго:
Уг системийн зорилго нь захиалагчид галт тэрэгний билетийг цаг хугацаа орон зай үл хамааран өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн түргэн шуурхай хамгийн хялбар аргаар захиалах боломж олгоход оршино. Ингэснээр үйлчилгээ үзүүүлэгч байгууллагын хэрэглэгчдийн тоо эрс өсөх төдийгүй үйл ажиллагаа нь хялбарчлагдах болно.
Уг систем нь дараах модулиудаас тогтоно:
- Удирдлагын модуль
- Захиалгын модуль
- Шалгалтын модуль
Удирдлагын модуль
Удирдлагын модуль нь системийг тогтмол утгуудыг тохируулах болон тайлан нэгтгэл гаргах үйл ажиллагаануудаас тогтоно.
Захиалгын модуль
Захиалгын модуль хэрэглэгчид өөрийн хүсэл сонирхолд нийцсэн аялалын билетийг захиалах боломж олгоно. Уг модуль нь дотроо хоёр хэсгээс бүтнэ.
- Сервер дээр байрлах бүх мэдээллийг боловсруулалт хийн тохирох үр дүнг буцаадаг веб сервис
- Веб сервисийн үр дүнг хүлээн аван харуулаад хэрэглэгчийн сонголтыг буцааж дамжуулдаг утсан дээрх програм
захиалга хийсний дүнд захиалгын нууц дугаар нь бар кодонд нууцлагдан утас уруу нь илгээгдэх болно.
Шалгалтын модуль
Шалгалтын модуль нь захиалагчын утсан дээрх бар код хэлбэртэй цахим билетийг уншиж тохирох захиалга байгаа эсэхийг шалган билет олгох үүрэгтэй хэсэг юм.
Архитектурын сонголт
Үйлдлийн системийн сонголт
- Компьютер ба сервер дээр : WINDOWS 7
- Утсан дээр : Андройд 1.6
- Өгөгдлийн сан удирдах системийн сонголт
- MSSQL 2005
Програмчлалын хэлний сонголт
- Компьютер ба сервер дээр : C# .NET
- Утсан дээр : Java
Шаардагдах техник хангамж :
- Захиалагчид : андройд суурьтай гар утас
- Байгууллагад : комьпютер, сервер, камер
Удирдагч багшийн гарын үсэг: …..................................
ШУТИС, КТМС 2011 он.
asdf
ReplyDelete