ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: …………………............. D.SW07DO28
Оюутны нэр: …………………............. Б.Үүрцайх
Удирдагч багш: .....................………. Ч.Эрдэнэбат / Компьютерийн ухааны магистр./
Сэдэв: БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АВТОМАТЖУУЛАЛТЫН ХАРИЛЦААНЫ ХЭСЭГ
Төгсөлтийн ажлын товч танилцуулга /1000 –аас доош үгтэй /
Дэлхийн программ хангамжийн зах зээл аажмаар интернэт технологи руу шилжиж, интернэтийн сүлжээгүй компьютер, сүлжээнд холбогдож ажилладаггүй программууд зах зээлээс шахагдаж байгаа энэ үед “Web based application” буюу вэбэд суурилсан хэрэглээний программ хангамжуудыг хөгжүүлэх чиглэл нь хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг болсон билээ. Ийм учраас би төгсөлтийн ажлаараа энэхүү системийг сонгон авсан юм.
Системийн тухай:
Байгууллагийн дотоод автоматжуулалтын систем нь \e-Groupware\ байгууллагын дотоод ажлын удирдлага, хяналтыг бий болгох, ажлын явц, гүйцэтгэл, чанарыг сайжруулах, ажилчдын дотоод харилцааг цахимжуулсанаар ажлын үр дүнг сайжруулах байгууллагын зардалыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх зэрэг маш олон давуу талтай систем юм.
Системийн дотоод модулиуд:
- Үндсэн модуль /боловсон хүчний бүртгэл, салбар байгууллагын бүртгэл бусад бүртгэлүүд/
- Харилцааны модуль /байгууллагын дотоод чат, майл, файл шаре, бусад харилцааны хэсгүүд/
- Төслийн удирдлагын модуль / Төсөл хөгжүүлэх хэрэгсэл/
- Порталын модуль /Нийтийн мэдээ, дотоод мэдээ, форум, зарлал гм/
- Тайлангийн модуль
Үндсэн модуль:
Ажилчид болон албан тушаал, дэд байгууллаг зэрэг тухайн байгууллагатай холбоотой бүхий л зүйлийг бүртгэдэг, устгадаг, засдаг модуль.
Харилцааны модуль:
Энэхүү модуль нь байгууллагын дотоод ажилчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран онлайнаар хурал хийж, чатлах, майл бичих, файл солилцох зэрэг боломжийг олгоно.
Төслийн удирдлагын модуль:
Энэхүү модуль нь байгууллагын хэмжээнд явагдаж буй бүх төсөл ажил бүртгэгдэж ажлын явц гүйцэтгэл зэргийг цаг алдалгүй хянах ингэснээр ажлын гүйцэтгэл ажилчдын идэвх сайжрах ач холбогдолтой модуль юм
Тайлангийн модуль:
Тайлангийн модулийн хэсэг нь байгууллагын дотоодын ажлын явц, үүрэг даалгаварын биелэлт, сарын эцсийн тайлан гэх мэтийн бүх төрлийн тайланг цаг хугацаанаас хамаарахгүйгээр дуртай үедээ гаргах боломжоор хангаж өгөх юм.
Энэхүү системийн хөгжүүлэх шаардлага:
Манай орны төрийн болон бизнесийн, боловсролын зэрэг олон байгууллагууд дотоод ажлын удирдлага, ажилчдын хяналт, ажлын явц зэрэг нь нэгдсэн байдлаар хяналт муутай явагддаг ба ихэнхдээ цаасан хэлбэрээр явагддаг. Мөн ажлын тайлан гаргахад цаасан хэлбэрээр учир зардал их, хүндрэлтэй, цаг хугацаа их шаарддаг.
Системийг ашигласнаар:
Манай энэхүү системийн ямар ч төрлийн байгууллага авч ашиглах боломжтой. Энэхүү системийг ашигласнаар жишээ нь төрийн байгууллага гэхэд л төрийн албаны ажил үүрэг түргэн шуурхай болох, хариуцлагын тогтолцоог үнэн утгаар нь бий болгох, байгууллагын дарга, алба хэлтсийн дарга нар албан хаагчдынхаа ажлыг өдөр тутам шалгах боломжтой болох буюу өөрөөр хэлбэл удирдлагууд мэдээллээр бүрэн хангагдах, захирамж тоот тушаалууд цахим хэлбэрээр баталгаажих боломж бүрдэх юм. Ингэснээр мэдээллийн баазыг нэг цэгт төвлөрүүлж, өдөр тутмын ажил хэргийг автоматжуулан, нэгдсэн зохион байгуулалтанд оруулж удирдах боломжтой болох юм.
Системийг хөгжүүлэх технологиуд:
Энэхүү төгсөлтийн ажлыг хөгжүүлэх гол програмчлалын хэл нь Java юм. Энэхүү програмчлалын хэл нь
- Обьект хандлагат програмчлалын арга зүйтэй
- Нэг бичсэн бол хэд хэдэн үйлдлийн систем дээр ажиллах боломжтой
- Компьютерийн сүлжээг дээд зэргээр ашиглахаас гадна бүх боломжуудаар хангагдсан
- Алс зайд байгаа кодыг нууцлал хамгаалалт сайтайгаар ажиллуулах боломжтой зэрэг олон давуу талуудтай.
GWT - Энэхүү framework нь жава хэл дээр суурилсан, Google компаниас гаргасан вэб хийх шинэ технологи юм. Вэб сайтыг яг л .net дээр application программ бичиж байгаа юм шиг дизайнаа өрж, тухайн конторолуудад хамааралтай кодыг ард нь бичиж өгөх боломжийг олгодог. Хөгжүүлэгч javascript, css, html бичих ямар ч шаардлага байхгүй. Ингэснээрээ хөгжүүлэхэд илүү амар болж байгаа юм.
Hibernate - Энэхүү технологи нь өндөр түвшний өгөгдлийн сантай харьцах технологи юм. Мөн хөгжүүлэгчдэд нилээд амар хялбар байдлаар өгөгдлийн санд хандаж ажиллах боломж олгодог обьект хандалагат аргад суурилсан технологи бөгөөд маш олон давуу талуудыг агуулсан.
Eclipse нь программ хангамж хөгжүүлэхэд зориулсан олон нэмэлт хэрэгслүүдтэй маш хүчирхэг IDE юм. Бид энэхүү төсгөлтийн ажлаа хөгжүүлэхдээ Eclipse-ийн хувилбар удирдах хэрэгсэл /SVN/ ашиглан багаар хөгжүүлж байна.
Удирдагч багш: Магистр Ч.Эрдэнэбат /.................................../
2011.04.01
No comments:
Post a Comment