ПХ-ийн төгсөлтийн ажил /SE320/
Оюутны код: ………………….. D.SW07D022
Оюутны нэр: …………………. Т.Марал-Эрдэнэ
Удирдагч багшийн нэр: ……… Компьютерийн ухааны магистр. Ч. ЭРДЭНЭБАТ
Сэдвийн нэр: ………………….. Байгууллагын дотоод автоматжуулалтын систем
Төгсөлтийн ажлын товч агуулга /1000 -аас доош үгтэй/
Байгууллагын дотоод автоматжуулалтын систем нь \E-Groupware\ байгууллагын дотоод ажлын удирдлага хяналтыг бий болгох, гүйцэтгэл чанарыг сайжруулах, боловсон хүчний харилцааг цахимжуулснаар ажлын үр дүнг сайжруулах байгууллагын ажилчдын дотоод харилцаааг цогц байдлаар шийддэг ач холбогдолтой систем юм.
Уг систем нь дараах дэд модулиудаас тогтоно.
- Үндсэн модуль \Боловсон хүчний бүртгэл, салбар байгууллагын бүртгэл\
- Харилцааны модуль \e-mail, chat\
- Төслийн удирдлагын модуль \project management tool\
- Порталын модуль \мэдээ,форум,wiki, зарлал\
- Тайлангийн модуль
E-Groupware гэдэг нэр томъёо нь 1980-д оноос гарч ирсэн ба хамгийн амжилттай нэвтэрсэн систем нь IBM-н LOTUS юм. Мөн энэ төрлийн системийг өөрөөр Collaboration software гэж нэрлэдэг. Collaboration software нь дотроо олон дэд модультай байдаг. Хөгжүүлэгчид үүнээс бүх модулийг нь сонголгүй хөгжүүлэх орчингийн онцлогт тааруулан сонгож хөгжүүлдэг системүүдийн нэг нь redmine юм. Redmine нь төслийн удирдлагын систем бөгөөд байгууллага доторх төслийн явц, удирдлага хяналтыг сайжруулахад чухал нөлөөтэй онлайн систем юм. Бидний хөгжүүлэх систем нь монголын байгууллагуудын онцлогт тохируулан дээрх модулиудыг сонгосон болно. Цаашид модуль тус бүрээр нь хөгжүүлэх боломжтой.
Байгууллагын харилцаа гэдэг нь хамгийн ерөнхий утгаараа хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц юм. Байгууллагын доторх мэдээлэл солилцоо нь нэг түвшнээс нөгөөд, дээрээс доош, доороос дээш явагдана. Энэхүү харилцааны сувгууд хэрхэн ажиллаж байгаа нь байгууллагын хөдөлмөрийн бүтээмжид шийдвэрлэх нөлөөтэй.
Өнөөгийн байдал:
Улсын хэмжээнд төрийн, бизнесийн, боловсролын гэх мэт олон байгууллагууд дотоод ажлын удирдлага хяналт нэгдсэн байдлаар хяналттай явдаггүй ба цаасан хэлбэрээр явдаг нь дотоод ажлын нэгдсэн хяналт байдаггүй, жилийн эцсийн тайлан гарахад цаасан хэлбэрээр учир хүндрэлтэй байдаг. Мөн ажилчдын дотоод харилцаа нь уламжлалт хэлбэрээр буюу заавал хурал зөвлөгөөн зарлаж явагддаг нь өнөөгийн мэдээлэл технологижсон цаг үед тохиромжгүй бөгөөд хөдөө орон нутаг эсвэл олон салбартай байгууллагын хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний ихээхэн зардалтай байдаг.
Системийг ашигласнаар:
Энэхүү системийг аль ч салбарын байгууллага ашиглах боломжтой бөгөөд харилцааны модуль нь байгууллагын ажилчид цаг хугацаа орон зай үл хамааран хоорондоо email, chat-р харьцах боломжтой модуль юм. Энэ нь ажлын шийдвэр, ажилчдын дотоод харилцааг баримтжуулах ач холбогдолтой. Төслийн удирдлагын систем нь байгууллагын хэмжээнд явагдаж буй бүх төсөл ажил бүртгэгдэж ажлын явц гүйцэтгэл зэргийг цаг алдалгүй хянах ингэснээр ажлын гүйцэтгэл ажилчдын идэвх сайжрах ач холбогдолтой модуль юм. Үндсэн модулийн хувьд байгууллагын бүх ажилчид болон боловсон хүчинтэй холбоотой мэдээллийг бүртгэнэ. Энэ нь цаашид байгууллагын хүний нөөц болон бусад системүүдтэй холбогдох боломжтой. \Энэ хэсэг web service бичиж өгнө.\ Порталын модуль байгууллагын ажилчид өөрийн хувийн хэрэгцээт мэдээллийг бүртгэхээс гадна addressbook, bookmark, форум, мэдээ, зарлалын самбар гэх мэт дэд функцүүдийг ашигласнаар өөрт хэрэгцээт мэдээллийг хурдан шуурхай хайх найдвартай хадгалах боломж бүрдэнэ. Тайлангийн модуль нь жил улирлын байгууллагын хэмжээнд хийгдсэн нийт ажил болон ажлын гүйцэтгэл болон бусад мэдээллийг гаргах боломжтой модуль юм. Энэхүү системийг ашигласнаар байгууллагын нийт ажилчид мэдээллийн технологижсон өнөөгийн нийгмээс хоцрохгүй байх давуу талтай.
Ашиглах технологи
Энэхүү систем нь вэбэд суурилсан Ajax технологи ашиглахад тохиромжтой систем учраас энэ чиглэлдээ хүчирхэг framework болох Google Web Toolkit-г сонголоо. GWT нь сүүлийн үед хүчирхэгжиж буй jQuery,Dojo гэх мэт javascript framework-уудтай өрсөлдөхүйц байхаас гадна зөвхөн клиент талд ажиллах биш сервер талыг хялбар удирдах шийдлийг гаргаж өгснөөр бусад вэб апликейшн хөгжүүлдэг framework-даас нэлээд онцлог үйл ажиллагааны логик, архитектур ч нэлээд ялгаатай байдаг. Програмчлалын хэлийг Жава хэлээр сонгосон. Ашиглаж байгаа технологийн хувьд opensource технологиудыг ашиглаж байгаа нь хууль эрх зүйн хувьд оюуны өмч, лиценк патентын ямар нэгэн асуудалгүй болно.
Бидний хувьд цаашид энэхүү системийг хөгжүүлэн бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллаж байгаа учир энэхүү системийн суурь архитектурыг чанартай сайн гаргахад ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Багаар хөгжүүлэлт явагдаж байгаа учир хөгжүүлэх загвар, кодчлолын стандарт зэргийг чухалчлан үзэж хөгжүүлэлт явагдаж байгаа.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2011 он.
No comments:
Post a Comment