Би энэ улирал 100 гаран хүний төсөл, төгсөлтийн ажлын нарийн бичгийн дарга хийж байна. Дээр нь хоёр ч хичээл зааж байна. Олон оюутнаас олон ч мэйл ирж байна. Иймд, мэйлтэй холбоотой журам гаргахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.
- Мэйлээ заавал кириллээр бичнэ. Галигласан юм унших нь их хэцүү байна.
- Захианыхаа гарчиг өгөхдөө хичээлийнхээ кодыг оруулна. Мэйлтэйгээ холбоотой гарчиг өгнө. Жишээ нь: [SE320] Төгсөлтийн ажлын хураангуй өгөх тухай
- Захиан дотроо заавал оюутны код, овог нэрээ бичнэ.
- Захианы их бие дотроо хоосон байж болохгүй. Зарим оюутнууд файл аттачлаад л, захианы их бие нь хоосон их ойлгомжгүй мэйл бичээд байна.
Журам мөрдөх байх гэдэгт гүнээ найдаж байна.
Төгсөлтийн нарийн бичгийн дарга: Ч. Эрдэнэбат
2011-3-29
Сайн байна уу багшаа?
ReplyDeleteЭнд доорх зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй юм байна?
Заавал файлаар явуулах уу?
Хэрвээ заавал файлаар явуулах бол ямар бичиг баримтын ямар форматаар явуулах вэ?
@khaschuluu
ReplyDeleteӨнгөрсөн жилийн нэг оюутны хийсэн хураангуйн загвар бүх төсөл үзэж байгаа оюутнууд руу мэйлдсэн шд. Чам руу очоогүй юмуу. Мэйлээ бүртгүүлээгүй тул очоогүй байж мэдэх юм байна. Мэйлээ сайн шалгаарай.
Аан, баярлалаа. Би шууд Google Docs дээр үзчихээд төөрөлдөж :D
ReplyDeleteбагшаа би танилуу майл бичсэн авсан уу
ReplyDelete@Саруул,
ReplyDeleteӨнөөдөр мэйл ирсэн байна лээ.
Багшаа та надлуу майлдэж өгж туслаач
ReplyDelete@Saruul,
ReplyDeleteБи таны явуулсан мэйлд 24 цагт багтаад хариу явуулчих байх. Битгий 24 цаг ч болоогүй байж, намайг шавдуулаад бай л даа. Ингээд байвал удаж байж хариу өгнө шүү.