Wednesday, March 30, 2011

Хичээл үзэж буй оюутнуудтай е-мэйлээр харилцах журам

Би энэ улирал 100 гаран хүний төсөл, төгсөлтийн ажлын нарийн бичгийн дарга хийж байна. Дээр нь хоёр ч хичээл зааж байна. Олон оюутнаас олон ч мэйл ирж байна. Иймд, мэйлтэй холбоотой журам гаргахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.

  1. Мэйлээ заавал кириллээр бичнэ. Галигласан юм унших нь их хэцүү байна.
  2. Захианыхаа гарчиг өгөхдөө хичээлийнхээ кодыг оруулна. Мэйлтэйгээ холбоотой гарчиг өгнө. Жишээ нь: [SE320] Төгсөлтийн ажлын хураангуй өгөх тухай
  3. Захиан дотроо заавал оюутны код, овог нэрээ бичнэ.
  4. Захианы их бие дотроо хоосон байж болохгүй. Зарим оюутнууд файл аттачлаад л, захианы их бие нь хоосон их ойлгомжгүй мэйл бичээд байна.

Журам мөрдөх байх гэдэгт гүнээ найдаж байна.

Төгсөлтийн нарийн бичгийн дарга: Ч. Эрдэнэбат
2011-3-29

7 comments:

  1. Сайн байна уу багшаа?

    Энд доорх зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй юм байна?

    Заавал файлаар явуулах уу?
    Хэрвээ заавал файлаар явуулах бол ямар бичиг баримтын ямар форматаар явуулах вэ?

    ReplyDelete
  2. @khaschuluu
    Өнгөрсөн жилийн нэг оюутны хийсэн хураангуйн загвар бүх төсөл үзэж байгаа оюутнууд руу мэйлдсэн шд. Чам руу очоогүй юмуу. Мэйлээ бүртгүүлээгүй тул очоогүй байж мэдэх юм байна. Мэйлээ сайн шалгаарай.

    ReplyDelete
  3. Аан, баярлалаа. Би шууд Google Docs дээр үзчихээд төөрөлдөж :D

    ReplyDelete
  4. багшаа би танилуу майл бичсэн авсан уу

    ReplyDelete
  5. @Саруул,
    Өнөөдөр мэйл ирсэн байна лээ.

    ReplyDelete
  6. Багшаа та надлуу майлдэж өгж туслаач

    ReplyDelete
  7. @Saruul,
    Би таны явуулсан мэйлд 24 цагт багтаад хариу явуулчих байх. Битгий 24 цаг ч болоогүй байж, намайг шавдуулаад бай л даа. Ингээд байвал удаж байж хариу өгнө шүү.

    ReplyDelete