Saturday, June 18, 2011

"АВТОМАШИН ХУДАЛДААНЫ ВЕБ САЙТ" төслийн хураангуй

ПХ-ийн төсөл /SE315/
Оюутны код:……………SW06D315
Оюутны нэр:……………Б.ЖИГМЭДДОРЖ
Удирдагч багшийн нэр:………Ч.ЭРДЭНБАТ
Сэдвийн нэр:………АВТОМАШИН ХУДАЛДААНЫ ВЕБ САЙТ

Төслийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/

Хэрэглэгчийн тухай мэдээлэл

Хэрэгжүүлэх байгууллага: J&M автосалонд энэ сайтыг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байгууллага нь автомашин худалдааны энэ салбартаа анхдагч салон юм. Энэ салон нь 10 гаран жил автомашин худалдааны чиглэлээр үйл ажиллаагаа явуулсан бөгөөд япон улсын аукшионгоос автомашинуудаа худалдан авч монголд оруулж ирэн худалдаалдаг хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага юм.

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

Худалдан авсан автомашинаа япон улсад үзлэг оношилгоонд оруулан чанартайг нь монголдоо оруулж ирэн худалдан борлуулдаг юм.

Гол нь үнэ хямд, чанартай автомашин худалдаалдаг тул хэрэглэгч худалдан авагчид андахгүй сайн мэддэг энэ тал дээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн салон учир энэ сайтыг хэрэгжүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлж өгч байна.

Систем хөгжүүлэх үндэслэл

Автомашин худалдан авна гэдэг нь дэлгүүрт ороод талх худалдан авахтай адилгүй энэ бол тухайн хүний бэл бэнчин харуулсан хөдлөх хөрөнгө, нөгөө талаас хүний амь нас эрүүл мэндийн баталгаа гэдэг үүднээс маш чанартайг нь сонгох хэрэгтэй.

Тэгэхлээр худалдан авагч өөрт таалагдсан автомашин худалдан авахийн тулд гадуур дотуур, танил тал, зогсоол захаар хэрэн хэсч хэдэн өдрийн ажын алтан цагаа алддаг нь энэ бол гарцаагүй үнэн. Явж явж алтан цагаа үрэн байж худалдан авсан машин нь чанарын шаардлага хангахгүй баталгаагүй газраас авсанаас болж багахаан хэмжээны зардалыг засвар үйлчилгээнд нэмж гаргах нь энүүхэнд. Тийм учраас худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангахуйц, цаг хугацааг хэмнэсэн хэрэглэгчдэд ойр дөхөм автомашины худалдааны веб сайтыг бүтээхэд оршино

b. Хэрэглэгчийн функциональ шаардлага

  • Сайтын админ
  • Бүх автомашинаа хянах
  • Автомашин шинээр оруулах
  • Оруулсан автомашинаа устгах
  • Оператор бүртгэх, устгах
  • Автомашины мэдээллийг засварлах
  • Мэдээ оруулах
  • Мэдээллийг хянах
  • Сайтын статистикийг сар өдөр цагаар харах
  • Ямар автомашин эрэлттэй сонирхож байгааг харуулсан графикийг үзэх
  • Гараас оруулах утгуудыг засах өөрчлөх
  • Хэрэглэгч болон операторын эрхийг хязгаарлах
  • Сайтын өнгө дизайныг өөрчлөх
  • Өөр салон диллерын хэрэглэгч үүсгэх
  • Салон диллерийн мэдээлэлийг засах
  • Бүх төрлөөр хайлт хийх
  • Оператор
  • Хувийн мэдээллээ харах, засах
  • Шинээр автомашин нэмэх
  • Өөрийн нэмсэн машинууд дотроо хайлт хийх
  • Автомашин мэдээллийг шинэчлэх, засварлах
  • Статистик харах
  • Худалдан авагч
  • Автомашин дэлгэргүй мэдээллийн харах
  • Автомашин бүх талын зурагыг томруулан гүйлгэж үзэх
  • Бүх автомашины жагсаалтын харах
  • Бүх төрлөөр хайлт хийх
  • Санал хүсэлт илгээх
  • Найз нөхөддөө емайлээр илгээх
  • Лизингийн үйлчилгээг сонирхох
  • Лизинг төлөх нөхцөл төгрөг мөнгийг бодох
  • Тухайн автомашины борлуулагч диллертэй холбогдох майл илгээх
  • Сайтын админруу емайл илгээх
  • Тухайн автомашины мэдээлэл зургын хэвлэж авах

Тайлангууд

  • Сайтад хандсан хэрэглэгчдийг сараар харуулах
  • Сайтад хандсан хэрэглэгчдийг өдөрөөр харуулах
  • Сайтад хандсан хэрэглэгчдийг цагаар харуулах
  • Хамгийн их үзсэн 10 машиныг тоолох


Удирдагч багшийн гарын үсэг: ............................................
ШУТИС, КТМС 2010-9-28

No comments:

Post a Comment