ПХ-ийн төслийн ажил /SE315/
Оюутны код: …………………..D.SW06D032
Оюутны нэр: …………………..Ж.Дэлгэрсайхан
Удирдагч багшийн нэр: ………Компьютерийн ухааны магистр. Ч.ЭРДЭНЭБАТ
Сэдвийн нэр: …………………..ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ
Төслийн ажлын товч агуулга/1000-аас доош үгтэй/
Хүний нөөцийн удирдлагын систем /HRM/ нь байгууллагын гол нөөц болох хүн-капиталийг хэрхэн үр ашигтай, оновчтой нөөцөлж, ашиглах аргыг цогцоор нь шийддэг систем юм. Уг систем нь дараах дэд хэсгүүдээс тогтоно:
- Цалингийн модуль
- Цаг бүртгэлийн модуль
- Хүний нөөцийн мэдээллийн модуль
- Сургалт удирдлагын модуль
- Хүний нөөцийн удирдлагын модуль
Хүний нөөцийн удирдлагын системийн сүүлийн хандлага нь E-HRM вэб апплэшн чиглэл буюу орон зайнаас үл хамааран хөгжих болсон.
Цалингийн модуль
Байгууллагын ажилчдын гол эцсийн зорилго бол хийсэн ажлынхаа үр дүнд олгох цалингаа авах байдаг билээ. Ажилчдынхаа ажилласан байдлыг үнэлж тэдэнд ноогдсон цалинг нь хугацаанд бодож олгох нь байгууллага, тэр тусмаа цалингийн нягтлангийн гол үүрэг байдаг. Ажилчдын цалин олгох өдөртөө бодогдож буухгүй байх, удаж буух, цалин бодох үйл явцад эндүүрэл, алдаа гарах зэрэг шалтгаануудаас болж ажилчдын байгууллагад итгэх итгэл суларч, ажил цалгардах үйл явдал ихээр гардаг билээ, тиймээс байгууллага болгон ажилчдадаа цалинг нь тогтсон хугацаанд олгохыг чармайн ажилладаг билээ. Тиймээс байгууллагын цалингийн асуудлыг шийдсэн цалингийн систем нь ажилчдын цалинг найдвартай бодож байгууллагын хүний нөөц, цаг бүртгэлийн системтэй уялдаж ажилладаг.
Цаг бүртгэлийн модуль
Цаг бол алт. Ажиллагсдын цаг ашиглалтийг сайжруулах, хөдөлмөрийг зөв хуваарилах нь аливаа байгууллагын хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх амин чухал асуудал билээ. Орчин үеийн технологид суурилсан цаг бүртгэлийн системүүд нь байгууллагын ажиллагсдын ажлын цагийг бүртгэж, хоцролт, таслалт, чөлөө, амралтуудыг тэмдэглэж улмаар цалингийн модульд очиж цалин бодох үйл ажиллагаанд оролцдог. Цаг бүртгэлийн модулийн өөр нэгэн гол үйлдэл нь ажлын төлөвлөгөө боловсруулахад маш чухал үүрэгтэй байдаг.
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
“Өндөрбуянт” Холдинг нь 1997 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2003 оноос барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, өдгөө 1000 гаруй ажиллагсадтай, 32 инженер техникийн ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
“Өндөрбуянт” Холдинг нь шинэ ажилтныг зарлалын дагуу анкет бөглүүлж, ярилцлаганд оруулах зарчмаар сонгож авдаг. Ярилцлага болон шалгалтанд тэнцээгүй ажил горилогчдын анкет цаасан хэлбэрээр хадгалагдаж, улмаар үрэгдэж алга болдог. Ажил горилогч нь шинэ ажилтан болсны дараа хурууны хээний машинд хуруугаа бүртгүүлж, ХААН банкинд өөрийн цалингийн данс нээлгэн тодорхой хугацаанд туршилтын ажилтан болдог бөгөөд туршилтын хугацаа дуусаж хөдөлөмөрийн гэрээ хийдэг. Ажилчдадаа сард хоёр удаа буюу сар бүрийн 5, 20-ний өдрүүдэд ажилчдийн өөрийн ХААН банкны цалингийн картанд цалинг оруулж өгдөг. Цалин бодохдоо тухайн ажилтны сарын гүйцэтгэх нормт ажлыг 80 болон түүнээс дээш хувьтай биелүүлсэн тохиолдолд суурь цалин дээр урамшууллын цалин нэмэгдэж бодогдоно. Мөн цаг бүртгэлийн програмаар хоцорсон, тасалсан цагийн мэдээллийг үзэж хоцролт, таслалтыг тооцож цалин бодно.
Систем хөгжүүлэх үндэслэл
Тус компани нь байгуулагдаад 5 гаруй жилийн нүүр үзэж, барилга угсралт, их засвар, сантехник, цахилгааны иж бүрэн тоноглол, засварын ажил, барилгын гадна, дотор засвар, засал чимэглэлийн ажил, хайрган ба хатуу хучилттай авто зам барих, загвар үйлчилгээ хийх, төмөр бетонон гүүрийн барилга барих, засварлах, барилгын гадна талбайн иж бүрэн тохижилт, PVC, вакуум цонхны үйлдвэр, барилгын материалын худалдаа, барилгын мэргэжлийн сургалт чиглэлүүдээр 1000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ажилчдынхаа нийгмийн асуудал, хувийн мэдээллийг цуглуулж улмаар ажлын төлөвлөгөө боловсруулах, ажилчдын нөөцийг зөв хуваарилах, барилгын ажлын ид үед шинээр ажилтан авах, хуучин ажиллаж байсан ажиллагсдадаа ажиллуулах гээд тэдгээрийг нэгтгэсэн нэгдсэн нэг бааз байхгүй учраас олон хүндрэлтэй асуудал гарч байдаг. Тиймээс аливаа асуудлыг оновчтой шийдэх, зохион байгуулж байхын тулд өөрсдийн ажилтан албан хаагчдын нэгдсэн нэг бааз, системтэй болох шаардлага урган гарсан юм.
Хуучин систем: Ажилчдын нэгдсэн бааз байхгүй, ямар ажилтан хаана ажиллаж байгааг мэдэхэд хүндрэлтэй, ажилчдын мэдээллийг хадгалж, өөрчилж засахад хүндрэлтэй.
Шинэ систем: Ажилчдын талаар бүх мэдээллийг хөтлөх боломжтой. Тэдгээрийн цалинг бодоход хялбар. Ажилчдын сонгох, нөөцөнд авахад хялбар. Ажилчдын үнэлгээ ил тод гэх мэт тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтан ажилтны мэдээлэл олоход хамаг ажлаа зориулах биш, өөрийн гол ажил болох шинэ шилдэг ажилтанг компанидаа элсүүлэх, ажлын орон тооны төлөвлөлт явуулах гэх мэт ажилд анхаарал хандуулдаг болно. Байгууллагын бүх ажилтан системийн хэрэглэгч болох боломжтой бөгөөд өөрсдийн мэдээллээ өөрснөө засаж, цалингын мэдээллээ авч баталгаажуулах боломжтой болно.
Системийн хамрах хүрээ
“Өндөрбуянт” Холдингийн бүх ажилтан, албан хаагчид ашиглах бөгөөд тус байгууллагын дотоод сүлжээнд холбогдон ажиллана. Улмаар энэхүү системийг ямар компани, байгууллага авч ашиглах боломжтой юм.
Удирдагч багшийн гарын үсэг: ….........................................
ШУТИС, КТМС 2010 он.
2010-2011 оны намрын улирал
No comments:
Post a Comment