Thursday, September 29, 2011

[SE320] Төгсөлтийн ажлын презентациуд

2010-2011 оны хаврын улиралд SE320 Програм хангамжийн бакалаврын төгсөлтийн ажил хамгаалсан оюутнуудын презентациудыг эмхэтгэн хүргэж байна. Одоо диплом үзэж байгаа оюутнууд эдгээр презентациудыг үзэн, санаа авч, өөрсдийн ажилдаа ашиглаарай. Энд дарж презентациудыг үзнэ үү. 

Презентациудыг үзээд, өөрт хэрэгтэй гэж үзсэн төгсөлтийн ажлын бичиг баримтыг авч болно. Төгсөлтийн ажлын бичиг баримтууд нь том хэмжээтэй олон файлууд байсан тул аплоад хийх гэж тэмүүлсэнгүй. Би бичиг баримтуудыг сэдвийн нэрээр бус, оюутны кодоор нь эрэмблэж цэгцэлсэн тул мэйлдээ тухайн оюутны код, сэдвийг нь дурдаарай. Мөн, өөрийн оюутны код, удирдагч, одоо хийж байгаа сэдвийн нэрээ мэйлдээ бичээрэй. Хэрэв таны одоо хийж байгаа сэдэв, тэрхүү сэдэвтэй хамааралтай буюу төстэй тохиолдолд тань руу төгсөлтийн ажлын бичиг баримтыг мэйлээр аттачлан явуулах болно. 

Мэйл бичихээсээ өмнө оюутнуудтай мэйлээр харилцах журмыг энд дарж уншаарай. 

Ч. Эрдэнэбат
2011-9-29

4 comments:

  1. Сайн байна уу? Багшаа таны мэйл хаяг энд дурьдаагүй байна. Ямар мэйл хаягаар явуулж болох уу?

    ReplyDelete
  2. ch цэг erdenebat эт жимэйл цэг ком. Контакт ме гэдэг цэсэнд уул нь байгаа.

    ReplyDelete
  3. Сайн байна уу? Багшаа би төгсөлтийн ажлын бичиг баримт авах гээд таны мэйл хаягруу мэйл явуулсан боловч хариу ирсэнгүй

    ReplyDelete
  4. @Anonymous,
    Мэйл авлаа. Удахгүй өнөө оройдоо багтаад явуулчихъя мэйлрүү тань.

    ReplyDelete