Лаб 3 -аар та бүгд клиент сервер програм бичих болно. Сэдвийн хувьд та бүхэн клиент сервер програмчлалын хэрэглээг харуулсан ямар ч програм хийж болно. Жишээ нь: сүлжээний орчны Х-О тоглоом, сүлжээний онгоц бууддаг тоглоом, сүлжээний мессенжер гэх мэт. Аль болох сонирхолтой ямар сэдэв байж болох уу, сайн бодоорой.
Доорх видео хичээлээр та бүхэд компьютерийн сүлжээний мессенжер програм хэрхэн хийх талаар үзүүлнэ. Нэгэнтээ тэмдэгт мөр дамжуулж чадаж байгаа бол онгоц бууддаг тоглоом хийхэд амархан. Буудах координатаа өөрийн зохиосон протоколын дагуу тэмдэгт мөр байдлаар нөгөө компьютер луугаа дамжуулах юм. Жишээ нь: 4 x 6 координат руу буудлаа гэвэл, "4-6" гэсэн стринг буюу тэмдэгт мөр дамжуулж болно. Харин хүлээж авч байгаа компьютер дээрх програм нь уг стрингийг парс хийх байдлаар задлаад X = 4, Y = 6 байдлаар оноогоод өгчихнө. Нэгэнтээ координат хүлээн авсан бол цаашаа яаж боловсруулалт хийх нь таны програмчлалын асуудал.
Бяцхан зөвлөгөө өгөхөд онгоц бууддаг програм хийхэд баахан товчнууд байршуулаад, хэрэв оногдох юм бол товчныхоо background зургийг шатаж буй галын зургаар солих гэх мэт ер нь ямар ч байдлаар хийж болно шүү.
Бүгдээрээ онгоц бууддаг тоглоо хийчих вээ!. Сүлжээний орчинд ажилдаг ямар ч програм хийж болно.
Доорх видео хичээлийг өндөр нягтралтайгаар (720p буюу HD) үзвэл илүү тохиромжтой. Уг видео хичээлээр сүлжээний орчинд ажилладаг Yahoo Messenger шиг програм хэрхэн хийх талаар үзүүлэх болно.
Ч. Эрдэнэбат
2011-10-4
 
 
No comments:
Post a Comment