МТҮП нь  МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэн дээшлүүлж, улмаар тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг 2006 оноос эхлэн Монгол улсад нэвтрүүлж ирсэн билээ.
Дээрх шалгалтын асуултуудыг Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөлийн гишүүн орнууд хамтран боловсруулдаг бөгөөд Монголын асуулт боловсруулагчдад сургалт явуулж, зөвлөгөө өгөхөөр Япон улсын МТ-ийг дэмжих агентлагийн мэргэжилтнүүд  9-р сарын 22, 23-нд сургалт, семинар зохион байгуулах гэж байна.
Энэхүү семинарын үеэр МТҮП болон ШУТИС-ийн КТМС МТ-ийн инженерийн ур чадварын олон улсын стандартыг нутагшуулах,  сургалт үйлдвэрлэлийг уялдуулах, шинэ технологийг судлан нутагшуулах, зах зээлийн эргэлтэнд оруулах чиглэлээр хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурах юм.
_____________, Японы МТ-ийг дэмжих агентлагийн /IPA/ төлөөлөгчид МТҮП-д ажиллаж байна, МТҮП, ___, [5 Oct 2011], http://www.itpark.mn/?p=1210
 
 
No comments:
Post a Comment