“Eduniversal” нь дэлхийн шилдэг 1000 эдийн засаг, бизнесийн сургуулийг тодорхой аргачлал, шалгуурын дагуу оюутнуудын санал асуулга, боловсролын салбарын бие даасан зөвлөх, шинжээчдийн үнэлгээгээр жил бүр уламжлал болгон шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй байгууллага юм. Энэ удаагийн арга хэмжээ БНХАУ-ын Шанхай хотноо 2011.10.12-16-нд 4 хоногийн туршид зохион байгуулагдаж, 56 орны 200 гаруй төлөөлөгчид оролцон Дэлхийн шилдэг 1000 эдийн засаг, бизнесийн сургуулийг зарласан ба сургуулиудыг танилцуулах үзэсгэлэн гарлаа.
Уг арга хэмжээнд КтМС-ийн ЭШИ эрхэлсэн дэд захирал Л. Оюунцэцэг, Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч Б. Энхтуяа нар оролцсон бөгөөд манай ШУТИС, КтМС, Эдийн засаг менежментийн салбар Дэлхийн дэлхийн шилдэг 1000 эдийн засаг, бизнесийн сургуулийн нэгээр дахин шалгарч 5-р зэрэглэлийн диплом гардан авлаа.
удирдагч, Eduniversal World Convention 2011, КТМС, 25 Oct 2011, [25 Oct 2011], http://www.csms.edu.mn/main/index.php?option=com_content&view=article&id=518:eduniversal-world-convention-2011&catid=1:latest-news&Itemid=50
No comments:
Post a Comment