Tuesday, October 25, 2011

МТИШ энэ сарын 23 -нд болж өндөрлөлөө

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын төвшинд хүргэх зорилгоор Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны Технологийн Газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын Зөвлөл/ ITPEC/-тэй /хамтран “Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт”ыг арван нэг дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Шалгалтыг дээрх Зөвлөлийн гишүүн улс орнуудын хэмжээнд жилд хоёр удаа, нэг өдөр, нэг цаг хугацаанд, ижил асуулгатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг явуулдаг. Энэ намрын шалгалтын хувьд өвөрмөц онцлогтой байлаа. Учир нь урьд жилүүдэд суурь шалгалтыг авдаг байсан бол энэ жил нэмж Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын өмнөх болон дараагийн түвшний мэдлэгийг сорих Мэдээллийн технологийн ерөнхий мэдлэгийн Паспорт шалгалт, Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт-ыг манай улсад анх удаагаа албан ёсоор авcан байна. Шалгалт Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийн ШУТ-ийн төв номын санд 23-ны өдрийн 09:00-16:30-н хооронд явагдсан ба энэ удаагийн суурь шалгалтанд 100 хүн, паспорт шалгалтанд 23 хүн, ахисан түвшний шалгалтанд 13 хүн буюу нийт 136 хүн хамрагдлаа. Өнгөрсөн жил суурь шалгалтанд 34 хүн хамрагдаж байсан бол энэ жил шалгуулагчдын тоо өссөн үзүүлэлттэй байна.

____________, МТИШ энэ сарын 23 -нд болж өндөрлөлөө, МТҮП, 24 Oct 2011, [25 Oct 2011], http://www.itpark.mn/?p=1368

No comments:

Post a Comment