Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын Зөвлөл/ ITPEC/-тэй /хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”ыг арван хоёр дахь удаагаа 2012 оны 4 дүгээр сарын 29-нд амжилттай зохион байгуулж өндөрлөсөн.
Хаврын мэдээллийн технологийн паспорт шалгалтанд 40 хүн, мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд 85 хүн буюу нийт 125 хүн шалгалтанд хамрагдсан ба Япон улсаас дүнг мэдээллээ.
Энэ хаврын мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд МУИС-МТС-ийн оюутан А.Ууганжаргал, Б.Мөнхзориг, ШУТИС-КТМС -ийн Б.Баярмагнай, Д.Амарсанаа, Б.Батмөнх, мэдээллийн технологийн паспорт шалгалтанд МУБИС-ийн оюутан Б.Шугаржав, СЭЗДС-ийн оюутан Н.Булгантамир, Хүрээ мэдээлэл харилцаа холбоо технологийн дээд сургуулийн оюутан О.Билгүүн нар тэнцлээ. Шалгалтанд тэнцэгчид Азийн бусад орнуудад хүлээн зөвшөөрөгдөх сертификат гардан авах ба мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцэгчид Азийн бусад орнуудад МТ-ийн чиглэлээр ажиллах боломж нээгдэж байна.
Мөн FE01-0007 дугаартай Б.Золбоо, FE01-0010 дугаартай Б.Зоригт (КТМС), FE01-0036 дугаартай О.Эрдэнэ-Очир (КТМС), FE01-0045 дугаартай Б.Маргад, FE01-0085 дугаартай Д.Дамдинсүрэн нар МТИСШалгалтын өдрийн шалгалтанд тэнцсэн ба дараагийн удаа өглөөний шалгалтанд тэнцсэнээр сертификат гардан авах боломжтой болох юм.
Эх сурвалж: _________, 2012 оны хаврын Мэдээллийн технологийн паспорт болон инженерийн суурь шалгалтын дүн гарлаа, МТҮП, 29 May 2012, [30 May 2012] http://www.itpark.mn/?p=2291
No comments:
Post a Comment