Tuesday, May 15, 2012

[SE315, SE320, CS750] Төсөл, төгсөлтийн ажлын сэдвүүд

2012-2013 оны намрын улиралд миний бие дараах сэдвээр оюутан удирдах боломжтой гэж үзэж байна. Төсөл, төгсөлтийн ажилтай холбоотой асуудлаар сонирхсон асуулт байвал ch цэг erdenebat эт жимэйл цэг ком хаягаар холбогдоорой.

SE315 Програм хангамжийн төслийн ажил
  1. Вэб програмын галт хана: Apache mod_rewrite модуль дээр суурилсан вэб халдлага таслан зогсоодог програм бичнэ. Админд нь мэдээлэгч мобайл апп хийж болно. Ер нь хөгжүүлж болох нэг модуль сонгож аваад түүнийгээ хэрэгжүүлнэ. 
  2. Анти-вирусны програм: Энгийн нэгээс хоёр аргачлал ашиглан вирус илрүүлдэг програм бичнэ. 
  3. Програм шахагч програм бичих: Програмын ажиллах файлыг шахдаг програм. Ажиллахын өмнө програмын шахагдсан хэлбэрийг санах ойд задлаж, удирдлагыг шилжүүлнэ.
  4. Хорт програмын динамик анализ: Хорт програмын динамик анализ хийх програм бичнэ. Хорт програмыг виртуаль үйлдлийн системд ажиллуулж, явцын мэдээллийг хост үйлдлийн системд бүрэн танилцуулж, тайлан гаргах.
  5. Програм хамгаалагч: Програм кракдахаас хамгаалах програм. Хэд хэдэн хамгаалалтын аргачлалуудыг хэрэгжүүлнэ. 


SE320 Програм хангамжийн бакалаврын төгсөлтийн ажил
  1. Анти-вирусны програм: Илрүүлэлтийн арга, технологиудаас аль нэгийг хэрэгжүүлнэ.
  2. Вэб програмын галт хана: Apache веб серверт суурилсан галт ханыг хөгжүүлнэ. 
  3. Монголын програмуудын эмзэг байдлын судалгаа: Монголд бүтээгдсэн хэд хэдэн десктоп, хэрэглээний програмуудын аюулгүй байдлын цоорхой, эмзэг байдлуудыг судлана. Статистик, шинжилгээ хийнэ.
  4. Монголын интернетийн сүлжээний мэдээллийн сан бүхий програм: Монголд байгаа бүх гаднаас хандагдах боломжтой серверүүдийн мэдээллийг системчлэн өгөгдлийн санд хадгалж, дүрслэх. Тайлан судалгаа, статистик гаргах
  5. Програмын хамгаалалтын технологиудын судалгаа: Програм хамгаалах технологиудын талаар дэлгэрэнгүй судлана. Нэгээс хоёр аргачлалыг хэрэгжүүлж програм бичнэ
  6. Өгөгдлийн сангийн програмын хамгаалагч: Өгөгдлийн сангийн програм хамгаалах аргачлалуудыг судлаж, нэгээс хоёр аргачлалаар шийдэл гаргана

CS750 Програм хангамжийн магистрын төгсөлтийн ажил
  1. Статик анализ ашиглан хорт програм илрүүлэх нь: Хорт програм анализ хийн, хортой, хоргүйг тогтоодог програм бичнэ.
  2. Динамик анализ ашиглан хорт програм илрүүлэх нь: Хорт програм анализ хийн, хортой, хоргүйг тогтоодог програм бичнэ.
  3. Веб програмын галт хана хөгжүүлэх нь: Өмнө хийгдсэн вебийн галт хана төслийг хөгжүүлж, баяжуулна. 

Ч. Эрдэнэбат
2012.5.15

No comments:

Post a Comment