Friday, October 19, 2012

Ордосын олон улсын спортын II наадмын мэдээ


2012 оны 8-р сарын 27-31-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо зохиогдсон "Ордос-2" олон улсын их наадамд Монгол улсын баг тамирчид спортын 10 төрөлд 126 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ. Уг наадамд 36 улс, БНХАУ-ын 10 гаруй мужийн тамирчид өрсөлдсөн юм.

Манай улсын баг тамирчид Үндэсний бөхийн төрөлд эрэгтэйчүүд багаараа мөнгөн медаль, эмэгтэйчүүд алтан медаль, Хятад бөхийн 90кг жинд Давааням алт, 62кг жинд Гомбодорж мөнгөн медаль, Модон бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүд багаараа Хүрэл медаль, Олс таталтын төрөлд эрэгтэйчүүд багаараа мөнгөн медаль, холимог таталтанд хүрэл медаль, Морин харвааны төрөлд Цогтхүү алтан медаль, Монгол шатрын төрөлд Багийн дүнгээр алтан медаль, Н.Төвсанаа алт, Б.Хатанбаатар мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.

Эх сурвалж:
Б. Нямдаваа, “2012 оны 8-р сарын...,” Facebook, 04-Sep-2012. [Online]. Available: https://www.facebook.com/narsar.darhint/posts/440452215997568. [Accessed: 19-Oct-2012]. 

No comments:

Post a Comment