Friday, November 14, 2014

CS205 БД 1: For давталттай ажиллах нь

Зорилго:

  • Соорс коодноос for давталтыг таних


Тайлбар:
  • for (хувьсагч зарлах хэсэг; давталтын дуусах нөхцөл; параметр өөрчлөх хэсэг) бүтэцтэй байна.
  • TokenType класст for төрлийн токенг статик гишүүн өгөгдөл байдлаар үүсгэж бэлдэх. Энэ нь хожим шалгалт хийхэд амар болно. Заавал энэ алхамыг хийх албагүй. Хийчихвэл, бичиглэл хэмнэх юм даа. if current_token == TokenType.FOR гээд бичвэл коод чинь их аятайхан уншигдах юм. Коодын уншигдах чадвар бол маш чухал.
  • Лексер классын түлхүүр үг агуулсан жагсаалтанд for гэсэн үгийг нэмэх хэрэгтэй.
  • For гэсэн класс үүсгэх хэрэгтэй. Паарс хийж авсан зүйлсээ уг классын гишүүн өгөгдлүүд рүү хийх юм. For класс нь 3 ширхэг нөхцөл шалгах хэсэгтэй. Энэхүү гурван нөхцөл шалгалт нь байхгүй байж болно гэдгийг мөн бодолцох хэрэгтэй. Жишээ нь, for(;;) гээд хоосон бичиж болдог.
  • For класс дотроо утга учиртай, тайлбартай хэвлэх функц бичих хэрэгтэй.
  • Бие даалтын үндсэн санаа нь for давталт алдаагүй бичигдэж үү гэдгийг шалгаад алдаагүй бол хэвлээд, алдаатай бол тас гэдэргээ саваад зогсдог байх ёстой.
  • Файлыг гараас уншдаг байдлаар зохион байгуулаарай. БД -ын програм эхлэнгүүт боловсруулах файлын нэрээ оруулна уу гээд асуудаг байвал зохино.
  • БД -аа хийж гүйцэтгэсэн бол лаб, бие даалтын цагууд дээр үзүүлж тооцуулна.
  • Хугацаа өнгөрвөл ажил шалгахгүй болохыг анхааруулж байна.

Боловсруулах файл, cs205bd1.cpp:

void main()
{
  int sum = 0;
  for(int i=0; i<10; i++)
  {
     sum = 205;
  }
}


Хугацаа:

  • XIII долоо хоног


Багш: Ч. Эрдэнэбат

No comments:

Post a Comment