Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн бүс нутагт мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт хүргэх, үнэлэх шалгалтын системийг хөгжүүлэх, цар хүрээг тэлэх, шалгалтын ач холбогдол, мэдээ мэдээллийг төрийн болон бизнесийн байгууллага, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах зорилгоор Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын семинарыг “Мэдээллийн технологийн хүний нөөцийн чадвар-10 жил” сэдвийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотноо Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлаг /Information Technology Promotion Agency/-тай хамтран тус паркийн 302 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Семинарыг нээж МТҮП-ийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий үг хэлсэн бөгөөд тус семинарт Япон улсын МТДА-ын МТ-ийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Ogawa Kenjii, Япон улсын МТДА-ын МТ-ийн хэлтсийн төлөвлөлтийн тасаг, олон улсын группын гишүүн Masamichi Yazaki, МТҮП-ийн Инкубатор бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэг, ШУТИС-МХТС-ийн профессор багш А.Алтангэрэл, ШУТИС-МХТС-ийн дэд проф. доктор Ч. Эрдэнэбат, Интерактив ХХК-ийн ЗХНХ-ийн дарга Д.Жаргал нар оролцож, илтгэл тавьж, мэдээ мэдээлэл өглөө.
“Мэдээллийн технологийн хүний нөөцийн чадвар-10 жил” семинарт төрийн байгууллага, их дээд, сургуулиудын багш, оюутнууд, хүндэт зочид, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаас нийт 80 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд хэвлэл мэдээллийн МҮОНТ-ММ суваг, UBS ТВ, LikeТВ, TM ТВ, NBS TB болон МОНЦАМЭ агентлаг, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч, сэтгүүлчид хүрэлцэн ирж үйл ажиллагааны талаар мэдээ авч, сурвалжилсан юм.
Энэ удаагийн семинар нь дараах хөтөлбөрийн дагуу явагдсан ба 10 жилийн ойн хүрээнд 10 хүн үнэ төлбөргүй шалгалтанд хамрагдах эрх, 20 хүн шалгалтын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх эрхээр тус тус шагнагдлаа.
СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР
09:30-10:00 Бүртгэл (МТҮП, 3 давхар 302 тоот)
10:00-10:10 Нээлт (МТҮП-ын ерөнхий захирал Б.Буян-Өлзий)
10:10-10:40 МТ-ийн инженерийн шалгалт Монголд (МТҮП, ИБХТ-ийн дарга П.Наранцэцэг)
10:40-11:10 Монголын МТ-ийн инженерүүдийн ур чадвар, онцлог (ШУТИС-МХТС-ийн профессор багш А.Алтангэрэл)
11:10-11:50 МТ-ийн паспорт шалгалтын танилцуулга (Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн дэд ерөнхийлөгч Ogawa Kenji)
11:50-12:10 Завсарлага
12:10-12:40 Хувийн хэвшлийн МТ-ийн хүний нөөцийн шалгуур, эрэлт хэрэгцээ (Интерактив ХХК, ЗХНХ-ийн дарга Д.Жаргал)
12:40-13:20 МТ-ийн инженерийн суурь шалгалтын танилцуулга (Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн дэд ерөнхийлөгч Ogawa Kenji)
13:20-13:40 Top Gun Training хөтөлбөрт оролцогчийн танилцуулга, гэрчилгээ гардуулах
13:40-14:00 Шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж (ШУТИС-МХТС-ийн дэд проф. док. Ч. Эрдэнэбат)
14:00-14:20 Асуулт хариулт
14:20-14:30 Азтан шалгаруулалт
Эх сурвалж:
Алтанцэцэг, “‘Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадвар 10 жил’ семинар амжилттай болж өндөрлөлөө,” Мэдээллийн технологийн үндэсний парк, 02-Sep-2016. [Online]. Available: http://itpark.mn/edm-meeting/. [Accessed: 05-Sep-2016].
No comments:
Post a Comment