Шинжлэх ухааны парк – Мэдээллийн технологи (ШУП-МТ) нь анх 2006 оноос эхлэн Япон улсын МТ- ийг дэмжих агентлаг (Information Technology Promotion Agency)-тай хамтран МТ-ийн инженерүүдийн ур чадварын шалгалтыг жилд 2 удаагийн давтамжтайгаар зохион байгуулсаар эдүгээ 10 жилийн хугацааг үдээд байна.
Энэхүү 10 жилийн ойн хүрээнд Монгол инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх, мэдээллийн технологийн инженерийн шалгалтын цар хүрээг өргөжүүлэх, шалгалтын ач холбогдол, мэдээ мэдээллийг төрийн болон бизнесийн байгууллагын ажилтан, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах зорилгоор Япон улсын МТ-ийг дэмжих агентлагтай хамтран “МТ-ийн хүний нөөцийн ур чадвар – 10 жил” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Семинар нь 2016 оны 9 сарын 02-нд Улаанбаатар хотод, 9 сарын 05-нд Өмнөговь аймагт зохион байгуулагдах бөгөөд тус семинарт хүрэлцэн ирсэн 10 оролцогчдод МТ-ийн инженерийн шалгалтанд үнэ төлбөргүй оролцох эрхийг гардуулах болно.
Бүртгүүлэхийг хүсэгчид suvd@itpark.mn хаягаар дараах мэдээллийг илгээх бөгөөд бүртгүүлэгчдийн тоо хязгаартай.
Овог, Нэр
Ажлын газар
Утасны дугаар
И-мейл хаяг
Дэлгэрэнгүй мэдээллийг 99873748 дугаараас лавлана уу.
Эх сурвалж:
Ч. Сувд, “‘МТ-ийн хүний нөөц -10 жил’ сэдэвт семинарт урьж байна.,” Мэдээллийн технологийн үндэсний парк, 16-Aug-2016. [Online]. Available: http://itpark.mn/itee-seminar/. [Accessed: 09-Sep-2016].
No comments:
Post a Comment