Saturday, June 23, 2018

“УУЛБАЯН-90” УРАЛДААНЫ МЕДАЛЬТНУУД

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөл Монголын спортын төв хэвлэл – “Таван цагариг” сонинтой хамтран зохион явуулсан, тус сум байгуулагдсны 90 жилийн ойн нэрэмжит шатрын бодлого бодох Улсын уралдааны медальт байруудад Ч.Эрдэнэбат 38.5, Г.Алтан-Оч 37.5, Э.Энхнар 36.5 оноогоор шалгаран Х.Амгаланбаатар 35.5 оноотой шөвгөрснийг танилцуулъя.
[Жич: СМ Б.Буяннэмэх (БГД.15-р хороо) 34.5,
ДМ Р.Амгаланбаатар (Архангай) 31.5, СМ З.Сандуй (“Хос мастер” клуб) 31 оноо авч бүх даалгаврыг зөв бодсон хэдий ч эхний нүүдлийн зорилго болон хамгаалалтын үндсэн хувилбаруудыг дутуу заасан байв.
Боломжит 40 оноо бүхий энэ уралдаанд 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн 3 оролцогч “Бодогчийн чансаа”-ны болзол биелүүллээ].
Улсын уламжлалт энэ уралдааны дэлгэрэнгүй дүн Таван цагариг сонины 2014-07-03-ны №51-д нийтлэгдэж Монголын шатарчид болон спортын сэтгүүлчдийн мэдээллийн сүлжээ, Сүхбаатар аймгийн ба Уулбаян сумын (7-р сарын 6-нд) фейсбуук группэд тус тус тавигдсан болно.
Уралдаан зохион байгуулагч: Шатрын бодлого зохиомжийн ОУХМ, УШ
Орлойн боржигон Лхүндэвийн ТОГООХҮҮ (Уулбаян сумын уугуул)

Уралдааны алтан медальт Тосонбавуу овогт Чулууны ЭРДЭНЭБАТ (шатрын спортын дэд мастер, ШУТИС),
мөнгөн медальт (дээрээс) Эмчийнхэн овогт Гэндэнгийн АЛТАН-ОЧ (ОУШХ-ны мастер, ОУ-ын шүүгч, ОУ-ын зохион байгуулагч, УИХ-ын ТГ),
хүрэл медальт Энхбаатарын ЭНХНАР (ОУШХ-ны мастер, Сүхбаатар аймаг),
шөвгөрсөн Хадбаатарын АМГАЛАНБААТАР (шатрын бодлого сонирхогч, Уулбаян сумын уугуул)


Л. Тогоохүү
2014-7-18

No comments:

Post a Comment