Thursday, October 2, 2008

МТИСШ -д хэрхэн тэнцэх вэ?

http://cdeq.mn/images/stories/iteng.JPG

Бидний анд Тулга маань Мэдээллийн технологийн суурь шалгалттай холбоотой материал, хэрхэн тэнцэх талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж байна. Ингээд түүний блогоос хийсэн сурвалжлагаа хүргэе. Түүний блог нь tulga-shareminds.blogspot.com

Тулга:

Би нээх их сүрхий мэргэжилтэн биш л дээ, гэхдээ өөрийнхөө хэмжээнд энэ бүгдийг зориулаад бичлээ. Зарим хүмүүс энэ шалгалтын талаар сайн мэдэхгүй байж болно. Тэгэхээр эхлээд танилцуулъя. Мэдээлэл технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ) нь азийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн инженер гэж хүлээн зөвшөөрүүлдэг шалгалт юм. Энэ шалгалтыг...

өгч тэнцсэнээр азид аль ч оронд хүссэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болох юм. Цаашилбал эх орондоо outsourcing хийж гадаадын ажлыг хүлээн авч олон олон хүмүүсийг ажлын байртай болгох боломжтой. Тиймээс ч засгийн газраас энэ чиглэлийг дэмжиж 10000 инженер бэлтгэнэ гэж байгаа. Гэхдээ энэ нь манай орон шиг дөнгөж хөгжиж байгаа улсуудын хувьд боломжгүй л дээ. Өндөр амлалт, наанадаж буух гэдэг утгаараа байж 5000 хүнийг бэлтгэвэл байж болох л юм хэхэ. Энэхүү шалгалт нь манай оронд жилд 2 удаа 4 болон 10 сард азийн бүх орнуудтай нэгэн зэрэг авдаг. Шалгалт нь үндсэн хоёр хэсэгтэй өдрийн болон өглөөний гэж. Өглөөний шалгалтанд онолын материалуудаар авна. Маш их зүйлийг асууж шалгаана өө. Жишээ нь: Өгөгдлийн сан, Алгоритм, Өгөгдлийн бүтэц, Компьютерийн сүлжээ, Менежментийн асуултууд, Нууцлалт хамгаалалт гээд л аймар их юмаар авна. Харин өдрийн асуултууд нь дажгүй. Манайхан ухаантай юм болохоороо өглөөнийхд нь тэнцсэн хүн өдрийнхд нь тэнцдэг хэхэ. Жоохон магтмаар санагдчихлаа. Өдрийнхд нь бас л ижилхэн бодлогууд. Гэхдээ гол нь манай элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн сүүлчийн асуултууд нь бодох хэсэг байдагтай адилхан. Агуулга нь бол алгоритм, java эсвэл С хэл дээрх бодлогууд, сүлжээнийх тэгээд бас бус асуултууд. Заза би баахан нуршчихлаа.

Танд хэрэгтэй ном бол:
1. Эхлээд энийг номыг унших хэрэгтэй суурь ойлголтууд нь байгаа.(click me)
2. Дараа нь энийг номыг унших хэрэгтэй. Компьютерийн тухай
3. Дараа нь энийг номыг унших хэрэгтэй. Хөгжүүлэлт
4. Сүүлд нь энийг номыг унших хэрэгтэй. Эдийн засгийн холбогдолтой зүйлүүд байх шиг байсан.
Энд дандаа direct link-үүд нь байгаа татаад авч болноо. Би бас эндээс бэлдэж байсан юм. За амжилт залуусаа! Хэрэгтэй зүйл байвал хэлээрэй, би чадах чинээгээрээ олж өгөхийг бодноо.

http://cdeq.mn/images/stories/tulga.JPG

Энэ миний амьдралын бас нэгэн дурсгалтай мөч. Баруун талд нь манай Эрдэнэбат багш. Харин зүүн талд нь би байна. Багш маань хоёр долоо хоногийн хугацаанд сургууль дээр олж авсан мэдлэгүүдийг цэгцэлж нэгтгэн, зөв төсөөлөлтэй болгох сургалт зохион байгуулсан юм.

Монголын программистууд маш олон болох болтугай!

Мэдээллийн эх сурвалж:
http://tulga-shareminds.blogspot.com
, http://www.cdeq.mn

9 comments:

  1. Тулгын блог subscribe болохгүй юм. яасан юм бол доо.

    ReplyDelete
  2. Блог нь болохгүй болцон байна лээ. Уул нь хэдэн сарын өмнө ажиллаж байсан юм блог нь.

    ReplyDelete
  3. өө харамсалтай юм аа. уг нь их хэрэгтэй блог байсан байна.

    ReplyDelete
  4. http://tulga-shareminds.blogspot.com/ iishee orohoor blog not found geed baigaaz. harin tiimee, hairan yumaa.

    hoorhon huu baishdee

    ReplyDelete
  5. Харин Тулгаагийн блог яасан юм болоо..болохгүй байгаад байгаан.

    Уг нь ч энэ номнуудаас л уншаад байгаа л даа. Одоо 12хон хоног үлдихлээ яана даа.

    ReplyDelete
  6. Өнөржаргалаа сайн хичээгээрэй.

    ReplyDelete
  7. Баярлалаа танд! Би хичээнээ! :)

    ReplyDelete
  8. Сайн байцгаана уу?.Би Тулгын санал болгосон номнуудаас МТИСШ-д бэлдэж байгаа.Тулгын блог одоо харин болохгүй болсон байна лээ.Харин тэр номнуудыг татаж авахыг хүсвэл http://www.vitec.org.vn/ сайтнаас аваарай. Өглөөний шалгалтын онолын материалууд бүгд байна лээ.Нийт 8 ш ном байгаа.Харин англи хэл дээр байгаа гэдгийг хэлэх байна.За энэ шалгалтанд бэлдэж байгаа бүх хүмүүст амжилт хүсье.

    ReplyDelete
  9. Хэрэгтэй мэдээлэл өгсөн Алтанхуягтаа баярлалаа.

    ReplyDelete