Thursday, May 28, 2009

2009 оны хаврын Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын дүн

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2009 оны хаврын нэгдсэн шалгалт өнгөрсөн 4-р сарын 26-ны өдөр Азийн 6 оронд явагдлаа.

Уг шалгалт нь Монгол улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтанд нийт 20 хүн бүртгүүлсэнээс өглөөний шалгалтанд 17, өдрийн шалгалтанд 18 шалгуулагч тус тус оролцов.

МТИСШ-д шалгуулагчдын мэдлэг ба ур чадварыг өглөөний болон өдрийн шалгалтаар тус тусад нь үнэлэн, тус хоёр шалгалтад хоёуланд нь тэнцсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг амжилттай дүн үзүүлсэнд тооцдог. Энэ удаагийн шалгалтын дүнгээр 3 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 15.8 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцжээ.
Шалгалтын дүнг үзүүлбэл:

МТИСШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

тоогоор

хувиар

Өглөөний буюу мэдлэгийн шалгалт

17

2

11.8

Өдрийн буюу ур чадварын шалгалт

18

8

44.4

Ерөнхий дүн

19

3

15.8


Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд тэнцсэн бөгөөд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгч амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг МТИСШ-д мөн адил тэнцсэнд тооцдог журамтай. Энэ удаагийн шалгалтад уг журмын дагуу 2 шалгуулагч ур чадварын шалгалтыг өгч оролцлоо.

Нийт шалгуулагчдын 50 гаруй хувь нь МТ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудын оюутнууд байсан бөгөөд тэнцэгч 3 хүний 2 нь мөн оюутан байв.

Мэдээллийн эх сурвалж: http://www.itpark.mn

6 comments:

  1. manai oyutnuudiin chadvar sain bna shuu

    ReplyDelete
  2. Ogch baigaa hunii too tsoohon baina

    ReplyDelete
  3. Шалгалтын материалыг тавьж болох уу?

    ReplyDelete
  4. Надад шалгалтын материал нь байхгүй.

    ReplyDelete
  5. Аль сургуулийн оюутнууд юм бол. тэнцсэн гурван хүнээс хоёуланд нь тэнцсэн хүн байгаан бол уу ?

    ReplyDelete
  6. Аль сургуулийн оюутнууд гэдгийг нь мэдэхгүй юм. Хоёуланд нь тэнсэн хүн 3 байгаа гэж дээрх хүснэгтэнд үзүүлжээ.

    ReplyDelete